Тавтай морилно уу

Компьютерийн сүлжээний үндсийг хамтдаа сурцгаая.

Friday, January 17, 2014

IP хаягний талаарх ерөнхий ойлголт.

Хэтэрхий онолын талаас нь тайлбарлахгүйэ, тэртээ тэргүй энэ талаар дараагаар нь дэлгэрүүлж үзэхээс хойш. Мөн худлаа баахан түүх бичихгүйгээр гол зүйлсээ тун товч бөгөөд тодорхой байдлаар орууллаа.


Тэгэхээр та :

202.108.16.31
эсвэл 128.0.0.1
эсвэл 255.255.255.255 зэрэг хаягнуудыг урьд өмнө харж байсан л байх.

Тиймээ энэ бол IP хаяг. Мөн IP гэдэг нь Internet Protocol гэсэн үгний товчлол юм. Гэхдээ IP хаяг болон IP протокол гэдэг арай өөр ойлголтууд гэдгийг анхаараарай.

Ингээд жишээ авахад, та Вилли Вонкад зориулаад захидал бичсэн байнаа гэж бодъё. Харин захидлыг илгээхийн тулд ноён Вонкагийн шуудангийн хаягийг мэддэг байх ёстой шүүдээ. Мөн хариу захидал хүлээн авахын тулд таны хаягийг ноён Вонка мөн мэдэж байх шаардлагатай. Үгүй бол хариу илгээж чадахгүйд хүрнэ. Яг л үүнтэй адилхан.

Компьютерийн сүлжээнд холбогдсон хэрэглэгчид нэг нэгэнрүүгээ мэдээлэл дамжуулахын тулд IP хаягийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл IP хаяг маань компьютер болгон дээр байдаг бөгөөд тэднийг нэг нэгнээс нь ялгаж байдаг гээд л ойлгочих. Яг одоо таны хэрэглэж буй компьютер ч бас IP хаягтай байгаа. Та дараах сайтруу ороод өөрийнхөө IP хаягийг мэдэж аваарай :

http://www.whatismyip.com/

IP хаягний бүтэц.

IP хаяг нь нийтдээ 32 бит тооноос бүрддэг. 32 бит нь 4 октедэд хуваагддаг. Тэгэхээр нэг октедэд 8 бит харгалзаж байгаа биз. Харин 8 бит гэдэг маань 1 байт болно шүүдээ. Ойлгоогүй бол доорх зурган дээрээс сайн хараарай.


Тэгэхээр танд IP хаяглалт хийж сурахын тулд 2-тын тооллын системийн талаарх мэдлэг хэрэг болох нь. Энэ талаар маргааш оруулнаа.

Мөн IP хаягийг дотор нь хамрах хүрээ болон хэрэглэгчдийн тооноос нь шалтгаалаад 5 зэрэглэлд ангилдаг :
         
                      Хамрах хүрээ                       Сабнет хаяг            Сүлжээний тоо
--------------------------------------------------------------------------------------------------------
A     1.0.0.0     <=> 126.255.255.255          255.0.0.0                 126 (2^7-2)
B     128.0.0.0 <=> 191.255.255.255          255.255.0.0              16.382 (2^14-2)
C     192.0.0.0 <=> 223.255.255.255          255.255.255.0          2.097.150 (2^21-2)
D     224.0.0.0 <=> 239.255.255.255
E     240.0.0.0 <=> 254.255.255.255

Subnet Mask буюу Сабнет хаяг нь тухайн IP хаягний аль хэсэг нь сүлжээнд, аль хэсэг нь хост буюу хэрэглэгчдэд хамаарагдах вэ гэдгийг заадаг.

Тухайлбал таны IP хаягийг 255.255.255.0 гэсэн сабнет хаяг дагалдаж байвал таны IP хаяг C зэрэглэлд хамаарагдах бөгөөд эхний 3 октет нь сүлжээний хэсгийг, үлдсэн нэг октет нь хэрэглэгчдийн хэсгийг зааж байна гэсэн үг.

Мөн IP хаягийг дотор нь Public буюу гадаад, мөн Private буюу дотоод гэж хоёр хэсэгт ангилдаг. Дотоод хаягний хувьд зөвхөн дотоод сүлжээнд, гадаад хаягны хувьд зөвхөн гадаад сүлжээнд л хэрэглэгдэх болно. Таны компьютер дээр дотоод болон гадаад гэсэн хоёр хаяг зэрэг байж болно. Тэгээд та компьютерээсээ мэдээлэл дамжуулах болбол таны дотоод хаягийг гадаад хаягруу хөрвүүлэх шаардлагатай болдог. Үүнийг NAT протокол гүйцэтгэдэг. За энэ тухай дараа нь дэлгэрэнгүй үзнээ.

              Дотоод сүлжээнүүд                  Сабнет хаяг              Хаягийн нийт хамрах хүрээ
--------------------------------------------------------------------------------------------------------
A                   10.0.0.0                                255.0.0.0                 10.0.0.0 - 10.255.255.255
B          172.16.0.0-172.31.0.0                   255.240.0.0             172.16.0.0 - 172.31.255.255
C                 192.168.0.0                            255.255.0.0             192.168.0.0 - 192.168.255.255

Эдгээр ангилал, ялангуяа хамрах хүрээг нь цагаан толгойн үсэгнүүд шиг л цээжлэх хэрэгтэйдээ. Гэхдээ та санаа зоволтгүй, олон удаа хэрэглээд, дасгал ажил хийгээд эхлэхээр аяндаа л цээжлэгдчихнэ.

Saturday, July 27, 2013

Hello World!

IP хаяг гэж юу вэ? Түүнийг хэрхэн ангилж, яаж хаяглах вэ? Интернетийн сүлжээн дээгүүр өгөгдлүүд хэрхэн илгээгддэг бол? Криптограф гэж юу вэ? Нууцлалын алгоритмуудыг ашиглаад хэрхэн аюулгүй байдлаа хангах вэ? Рутер бас свич гэж юу юм бол? Тэдгээр төхөөрөмжүүдийг яаж тохируулах вэ?  Сүлжээний найдвартай ажиллагааг хангахын тулд ямар ямар арга хэмжээнүүдийг авбал зохистой вэ?

Иймэрхүү төрлийн мэдээллүүд танд хэрэг болоод байна уу? Хэрэв тийм бол маргаан байхгүй та өөрийн амьдарч буй энэ цаг үеийг тун соргогоор мэдэрч чадсан байна :) баяр хүргье! Өнөөдөр 21-р зууныг гомбуудэргүйгээр төсөөлөхийн аргагүй болсон байна шүүдээ. Техник технологи сар жилээр биш өдөр хоногоор хөгжиж буй энэ гариг дээр амьдарч буй хомосапиенсын хувьд танд хэлье. Миний дээр бичсэн зүйлсийг мэддэг биш юмаа гэхэд гадарладаг байхад л та хаана ч алзахгүй юм шүү. Хүн бүр секьюрити инженер болж чадахгүй ч сүлжээний инженер болох бүрэн боломжтой! Ердөө л та өөртөө цаг зав гаргаад хичээгээд нэг үзээрэй ;)

Ингээд энэхүү блогтоо би компьютерийн сүлжээний талаарх ойлголтуудыг тун товч бөгөөд тодорхой үг хэллэгээр, мөн хичээл заавар, туршилт үр дүнгийн хамтаар нийтэлж байх болноо. Учир нь энэ блогоо би newbie нарт зориулж байгаа гэдгийг ойлгоорой. Өөрөө ч би энэ салбарт шал түүхий noob учраас давхар энэ блог надад дадлага болог! Хамтдаа сурцгаая :D